Л.Болдбаатарын гэр бүлийнхэн Баян-Өлгийд очжээ

Хуучирсан мэдээ: 2014.02.21-нд нийтлэгдсэн

Л.Болдбаатарын гэр бүлийнхэн Баян-Өлгийд очжээ

Баян-Өлгий аймгийн нутаг Алтай таван Богд ууланд авиралт хийж байгаад осолдсон уулын спортын олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин Л.Болдбаатарыг эрэн хайх ажиллагааг өчигдөр зогсоолоо. Таван хүний бүрэлдэхүүнтэй уул руу авирсан эрлийн багийнхан өчигдөр орон нутгийн цагаар 17:25 цагт түүний цогцсыг Малчин уулаас олсон байна. 

Түүнийг алга болсоноос хойш бараг долоо хоногийн хугацаанд эрлийн багийнхан ажилласан ч цаг агаарын хүнд нөхцөл байдлаас шалтгаалсан саад бэрхшээл нилээд байсан юм. Эрэн хайх ажиллагааны багт Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын ажилчид, мэргэжлийн уулчдаас бүрдсэн 40 орчим хүн оролцсон юм.

Уулчин Л.Болдбаатар Баян-Өлгий аймгийн Алтай таван богд уулын Малчин
оргилд өөрийн охин Б.Үүрцайхын хамт авиралт хийн, бууж яваад сураггүй
алга болсон юм. Уулчин Ч.Болдбаатар энэ удаагийн авиралтаа хоёрдугаар
сарын 13-нд эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн ням гаригт түүнийг алга болсныг Онцгой байдлын албаныханд түүний охин мэдэгдсэнээр эрлийн баг гарган ажиллаж эхэлсэн байгаа.

Гавьяат тамирчин Л.Болдбаатарын гэргий болон зарим уулчид өчигдөр Баян-Өлгий аймгийг зорьсон бөгөөд  өнөөдөртөө багтаан талийгаачийн цогцсыг уулнаас буулгахаар ажиллаж байгаа гэх мэдээллийг албаны хүмүүс өглөө.

Д.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж