Монгол охин тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.02.21-нд нийтлэгдсэн

Монгол охин тэргүүлжээ

Сингапурт болсон Азийн хүүхдийн дууны уралдаанд монгол охин тэргүүн байр эзэлжээ. Эх орноо төлөөлөн Ө.Насанжаргал 120 орны хүүхдүүдтэй өрсөлдсөн бөгөөд эцсийн шатны шалгаруулалтад “Булигаар хүрэн цүнх” дууг дуулснаар нэгдүгээр байрын эзэн болжээ. Тавдугаар ангийн сурагч Ө.Насанжаргал нь Монголын хүүхдийн ордны дууны дугуйланд суралцдаг аж.

Азийн хүүхдийн дууны уралдааны шүүгчдээр Орос, Хятад болон Сингапур улсын шүүгчид ажилласан гэнэ. Шүүгчид 12 настай Ө.Насанжаргалын хоолойны чадлыг шагшиж байсан гэсэн.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж