МУИС-д бүтцийн өөрчлөлт хийх шийдвэр гаргав

Хуучирсан мэдээ: 2014.02.21-нд нийтлэгдсэн

МУИС-д бүтцийн өөрчлөлт хийх шийдвэр гаргав

МУИС-ийн 15 салбар сургуулийг таван факультет болгон нэгтгэх шийдвэртэй холбоотой маргааныг тасласан талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. Тодруулбал, тус сургуулийн удирдах зөвлөлөөс сургуульд бүтцийн өөрчлөлт хийж, 15 салбар сургуулийг таван факультет болгон нэгтгэх шийдвэрийг өнгөрсөн 2013 онд гаргасан юм. Энэхүү шийдвэрийг хууль бус хэмээн МУИС-ийн багш нар эсэргүүцэн, Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаж  шүүхээс гомдлыг хянан үзээд МУИС-ийн удирдах зөвлөлийн шийдвэрийг түр түдгэлзүүлэх шийдвэр гараад байсан.

Тэгвэл энэ сарын 12-ны өдөр  дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүгчийн 1191 дүгээр захирамжийг хүчингүй болгож, энэ тогтоолыг эцсийн шийдвэр болгохоор тогтжээ. Өөрөөр хэлбэл, гурван сарын турш үүсээд байсан маргаан эцэслэгдэж, удирдах зөвлөлийн шийдвэрлэснээр  МУИС-д бүтцийн өөрчлөлт  хийхээр болж байна.  

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж