Аделина Сотникова олимпийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2014.02.21-нд нийтлэгдсэн

Аделина Сотникова олимпийн аварга боллоо

"Сочи-2014"
олимпийн наадмын уран гулгалтын эмэгтэйч
үүдийн ганцаарчилсан төрлийн чөлөөт үзүүлбэр өчигдөр болж, медальтнууд тодорлоо. Чөлөөт үзүүлбэрт 30 тамирчнаас 24 нь үзүүлбэрээ үзүүлж, хоёр үзүүлбэрийн нийлбэр дүнгээр медальтнууд тодорлоо.

ОХУ-ын тамирчин 17 настай Аделина
Сотникова 224.59 онооны үнэлгээрээр алтан медаль хүртсэн бол Ванкуверийн аварга БНСУ-ын Ким Юна /219.11/,
дэлхийн аварга Италийн Каролина Костнер (216.73) нар мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Сочийн багийн хүрэл медальт АНУ-ын Грейси Голд (205.53), Сочийн багийн алтан медальт, ОХУ-ын залуу од Юлия Липницка /200.57/, Ванкуверийн олимпийн мөнгөн медальт Японы Мао Асада /198.22/ нар 4-6-р байрыг эзэллээ.

Цагаан
олимпийн хамгийн олон үзэгчтэй уран гулгалт, тэр
тусмаа хамгийн онцгой нь байдаг эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл ийнхүү өндөрлөж, зохион байгуулагч орон ОХУ-ын Аделина Сотникова 17 насандаа олимпийн алтан медаль хүртлээ. Мөн тэрээр ОХУ-ын анхны эмэгтэй ганцаарчилсан төрлийн олимпийн аварга боллоо. БНСУ-ын Ким Юна олимпийн хошой медальтан болсон бол Европын таван удаагийн аварга, 2012 оны дэлхийн аварга, Сочийн багийн төрөлд тавдугаар байр эзэлсэн Италийн Каролина Костнер олимпийн хүрэл медальтан боллоо.

Тэмцээний дүнг танилцуулья:

Алтан медаль: Аделина Сотникова (ОХУ) -224.59 (74.64+149.95)
Мөнгөн медаль:
Ким Юна (БНСУ) -219.11 (74,92+144.19)
Хүрэл медаль:
Каролина Костнер (Итали) – 216.73 (74.12+142.61)

IV байр: Грейси Голд (АНУ) -205.53 (68.63+136.90)
V байр: Юлия Липницкая (ОХУ) -200.57 (65.34+135.34)
VI байр: Мао Асада (Япон) -198.22 (55.51+142.71)

VII байр: Эшли Вагнер (АНУ) -193.20 (65.21+127.99)
VIII байр: Акико Сузуки (Япон) -186.32 (60.97+125.35)
IX байр:  Полина Эдмундс (АНУ) -183.25 (61.04+122.21)
X байр: Мэ Беренис Мейте (Франц) – 174.53 (58.63+115.90)







Ванкуверийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Японы Мао Асада богино үзүүлбэрт 55.51 оноо авч, XVI байраар шалгарсан тэрээр чөлөөт үзүүлбэрт 142.71 онооны үнэлгээ авсан. Тэргүүлэгчээс 19 онооны алдагдалтай байсан түүний хувьд нийлбэр дүнгээр зургаадугаар байр эзлэв.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж