Тэгээд ч сумын ЗДТГ санал гарган төсөл боловсруулж ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор батлуулсан журмынхаа дагуу нийтэд зар мэдээлэл түгээх самбаруудыг бэлтгэж эхлэв. Тэдгээр самбарыг өөрийн байрнаас эхлээд зарим багийн төв, худалдааны зах, нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв зэрэг олон нийтийн үйлчилгээний 30 шахам газар байршуулснаар дээрх боломж бүрджээ. Ялангуяа гэр хорооллын захын хэсгүүдийн иргэдэд төрийн мэдээллийг хүргэхийн тулд худаг, усан сангуудад самбар байршуулсныг иргэд талархан хүлээж авав. Тэдгээр самбараас иргэд “Эдийн засгийн мэдээлэл”, “Хурлын мэдээлэл”, “Хууль тогтоомжийн мэдээлэл”, “Нийтийн хэрэглээний тухай мэдээлэл” гэсэн үндсэн дөрвөн ангиллын мэдээлэл авч эхэллээ. Ямар чиглэлийн мэдээллийг аль хэсэгт байрлуулсныг иргэд самбарт бичсэн зөвлөмжөөс тодруулж сонгон танилцах боломж бас бий болжээ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин