Уулчид Баян-Өлгийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Уулчид Баян-Өлгийг зорилоо

Уулын спортын Гавьяат тамирчин Г.Өсөхбаяраар ахлуулсан уулчид Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутагт орших Асгат Түргэний ууланд авирахаар өнөөдөр Улаанбаатар хотоос гарч байна. Дэлхийн зулай гэгдэх Эверестийн ноён оргилд амжилттай авирч байсан Г.Өсөхбаяр тэргүүтэй Улаанбаатар хот болон Баян-Өлгий аймгийн гол төлөв шинэ, залуу уулчдаас бүрдсэн баг энэ сарын 7-12-ны хооронд авиралтаа хийх юм. Асгат Түргэний уул нь 4000 гаруй метр өндөр, мөнх цаст бөгөөд өмнө нь огт хүн авирч байгаагүй Монголын цөөн хэдэн уулсын нэг гэдгээрээ онцлогтой. Түүхэнд тэмдэглэгдэн үлдэх энэхүү авиралтыг Монголын уулын хөтөчдийн холбоо болон “Mongolian Expedition” компаниас хамтран зохион байгуулж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж