Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Галшарчууд чуулна

Хэнтий аймгийн Галшар сумын 90 жилийн ойд зориулсан “Хүлгийн хурд-Хөгжлийн хэм” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал энэ сарын  22-ны өдөр Улаанбаатар хотод болох аж.

Уг бага хурал анх удаа зохиогдож буйгаараа онцлог бөгөөд Галшар сумын үүсэл, хөгжил, тус нутгаас төрөн гарсан алдартнууд, түүх, соёл, урлаг, тэр тусмаа Монголчуудын морин соёлд Галшарчуудын оруулсан хувь нэмэр, Хардэл жанжин бэйс М.Пүрэвжав болон Тунгалаг цорж З.Агваанбалдангийн талаархи судалгаа, Тахилгат уул, усны ёс заншил, дэг жаяг, Галшар нутгийнхны спортын түүхэн замнал, Хөдөө аж ахуйн хоршоолол Монголын хөгжлийн ирээдүй зэрэг сэдвээр 10 орчим илтгэл  тавигдана.
Илтгэлийг Түүхийн ухааны доктор, профессор Л.Чулуунбаатар, Ж.Лхагвасүрэн, Л.Гүнсэн,“Цэцэн Ханы хүлэг” уяачдын холбооны хүндэт тэргүүн Н.Санжаадорж, МУСГЗ, Түүхийн ухааны доктор А.Баярмагнай, Философийн ухааны доктор, профессор Ц.Гантуяа, Ламрин хийдийн тэргүүн лам Р.Амарболд,Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, МУ-ын зөвлөх инженер, “Хасу Мегаватт” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш, Хэнтий аймгийн ХАА-н хоршоологчдийн холбооны дарга, Галшар сумын улсын тэргүүний “Буянт-Оргил Булаг” хоршооны дарга Д.Батболд нар тавих юм байна. Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Д.Батбаяр, СТА Д.Болд, Г.Нэргүй нарын уран бүтээлчид ая дуугаа өргөх аж.

О.САРНАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж