Д.Сугарын хүүгийн хэргийг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Д.Сугарын хүүгийн хэргийг хэлэлцэв

Төрийн өмчийн хорооны дарга асан Үндсэн хуулийн цэц Д.Сугарын хүү С.Цогтод холбогдох хэргийн Нийслэлийн шүүх өнөөдөр хянан хэлэлцсэн байна. С.Цогт нь бусдын хамт мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан гэх үндэслэлээр буруутгагдаж байгаа билээ. Хан-Уул дүүргийн шүүхээс өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд энэ хэргийг хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Тэгвэл энэхүү шийдвэрийг улсын яллагчийн зүгээс  эсэргүүцсэн бөгөөд үүнийг  Нийслэлийн шүүх өнөөдөр хянан хэлэлцсэн байна. Нийслэлийн шүүхээс дүүргийн шүүхийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгожээ. Ингэснээр Хан-Уул дүүргийн шүүх энэ хэргийг дахин хэлэлцэхээр боллоо. С.Цогт нь 1987 онд төржээ. Түүнтэй хамт хар тамхины хэрэгт 12 хүнийг холбогдуулан шалгаж байгаа юм.

Харин Д.Сугарын хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтэс сэргээн шалгаж эхэлсэн гэдэг мэдээлэл цацагдаад байгаа билээ. Түүнийг төрийн өмчийг шамшигдуулсан, мөнгө угаах хэрэгт холбогдсон, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутгаж байгаа аж.

О.САРНАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж