
13 өдрийн дараах байдлаар 75 багц медаль эзэддээ очоод байна. Өнөөдрийн байдлаар Норвеги есөн алт, дөрвөн мөнгө, долоон хүрэл медаль, нийт 20 медаль хүртсэн амжилтаараа тэргүүлж байгаа бол Герман /8+3+4/, АНУ/7+5+11/-ын багууд удаалж байна. Зохион байгуулагч ОХУ зургаан алт, есөн мөнгө, долоон хүрэл медаль, нийт 22 медаль хүртсэн амжилттай дөрөвдүгээр байрт бичигдэж байна.
Цагаан олимпийн
хамгийн олон үзэгчтэй төрлийн нэг уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэр өнөөдөр болж, медальтнууд тодорно. Мөн багийн төрлөөс хоккей, кёрлингийн алт болон хүрэл медалийн төлөөх тоглолтууд болно.
"Сочи-2014" өвлийн олимпийн XXII наадам. Өнөөдрийн хуваарь (Улаанбаатарын цагаар):
II.20-21
16:00 Цанын хоёр төрөлт. Багийн тэмцээн. Их толгод/4х5 км-ийн уралдаан. Харайлт.
16:30 Кёрлинг. Эм. Хүрэл медаль. Швейцарь – Швед.
17:30 Фрийстайл. Эр. Ski Cross. 1/8 шигшээ үзүүлбэр.
18:05 Фрийстайл. Эр. Ski Cross. 1/4 шигшээ үзүүлбэр.
18:25 Фрийстайл. Эр. Ski Cross. Хагас шигшээ үзүүлбэр.
18:41 Фрийстайл. Эр. Ski Cross. Шигшээ үзүүлбэр.
19:00 Цанын хоёр төрөлт. Багийн тэмцээн. Их толгод/4х5 км-ийн уралдаан. Уралдаан.
20:00 Хоккей. Эм. Хүрэл медаль.
21:30 Кёрлинг. Эм. Шигшээ тоглолт.
22:30 Фрийстайл. Эм. Ski Halfpipe. Урьдчилсан үзүүлбэр.
23:00 Уран гулгалт. Эм. Чөлөөт үзүүлбэр.
01:00 Хоккей. Эм. Шигшээ тоглолт. Канад – АНУ.
01:30 Фрийстайл. Эм. Ski Halfpipe. Шигшээ үзүүлбэр.
тамирчин өрсөлдсөнөөс өнөөдөр болох чөлөөт үзүүлбэрт 24 нь шалгарлаа. Ингээд өчигдөр болсон богино үзүүлбэрт авсан үнэлгээний дагуу тамирчдын гулгах дарааллыг гаргасан байна. Богино үзүүлбэрт 49.14 онооны үнэлгээ авсан БНСУ-ын Пак Су Юн хамгийн эхэнд үзүүлбэрээ үзүүлэх бол 74.92 онооны үнэлгээгээр тэргүүлж буй Ким Юна хамгийн сүүлд талбай дээр гарна. Ингээд тамирчдын дарааллыг хүргэж байна.
1. Пак Су Юн (БНСУ) -49.14
2. Брукли Хан (Австрали) -49.32
3. Габриэль Дэйлман (Канад) -52.61
4. Елизавета Уколова (Чех) -51.87
5. Анне Лайне Гьорсем (Норвеги) -48.56
6. Николь Ражикова (Словак) -49.80
7. Кейтлин Осмонд (Канад) -56.12
8. Элене Гедеванишвили (Гүрж) -54.70
9. Ким Хэ Жин (БНСУ) -54.37
10. Канако Мураками (Япон) -55.60
11. Кэсинь Чжан (БНХАУ) -55.80
12. Мао Асада (Япон) -55.51
13. Цзыцзюнь Ли (БНХАУ) -57.55
14. Мэ Беренис Мейте (Франц) – 58.63
15. Акико Сузуки (Япон) -60.97
16. Валентина Маркеи (Итали) -57.02
17. Полина Эдмундс (АНУ) -61.04
18. Натали Вайнцирль (Герман) -57.63
19. Юлия Липницкая (ОХУ) -65.23
20. Каролина Костнер (Итали) – 74.12
21. Аделина Сотникова (ОХУ) -74.64
22. Грейси Голд (АНУ) -68.63
23. Эшли Вагнер (АНУ) -65.21
24. Ким Юна (БНСУ) -74,92