Украины албан тушаалтнуудад визийн хориг тавив

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Украины албан тушаалтнуудад визийн хориг тавив

Фото: Paul J. Richards / AFP

“Улс орондоо  хүчирхийлэл явуулсан хариуцлага” -ыг тооцохоор Украины 20 албан тушаалтнуудад визийн хориг тавьж буйгаа АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч мэдээлэв.

Хэрэв визийн хориг хүчирхийллийг зогсоож чадахгүй бол АНУ нь Европын холбооны хамт Украины байдлыг тогтворжуулахад чиглэгдсэн арга хэмжээ авахад бэлэн байна гэж төлөөлөгч мэдэгдэхдээ чухам ямар арга хэмжээний талаар яригдаж буйг хэлсэнгүй. Америкийн хоригт хамрагдсан Украины албан тушаалтнуудын нэр заасан жагсаалтыг АНУ-ын гадаад бодлогын газар тараагаагүй байна.

Украинд сөргөлдөөн эхэлсэн 2013 оны арваннэгдүгээр сараас хүчирхийллийн хариуцлага хүлээх хүмүүст хориг арга хэмжээ авахаа мэдэгдэж байлаа. Мөн хоёрдугаар сарын 19-ны орой АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэл хийхдээ Украины эрх баригчдад хүчирхийллийн үр дагаварын талаар сануулга өглөө.

Хоёрдугаар сарын 18-ны мягмар гаригт Киев хотноо сөрөг хүчин ба хууль сахиулагчдын хооронд мөргөлдөөн гарч түүний улмаас 26 хүн алагдсан ба 800 гаруй хүмүүс шархаджээ.

Хоёрдугаар сарын 20-ны шөнө сөрөг хүчний лидер Арсений Яценюк, Виталий Кличко, Олег Тягнибок нар Украины ерөнхийлөөгч Виктор Януковичтай хэлэлцээр хийж эвлэрэлийн тохиролцоонд хүрсэн тухай мэдээлж байна. Улс орны байдлыг тогтворжуулах хэлэлцээрийг тэд эхлүүлэхээр болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж