Харри Стайлс чухал мөчөөс хоцров

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Харри Стайлс чухал мөчөөс хоцров

Их Британийн хөгжмийн шагнал гардуулах 34 дэх удаагийн “Brit Awards” наадам өчигдөр /II.19/ шилдгүүдээ шалгарууллаа. Тус наадмын шилдгүүдийг “Arctic Monkeys”, “One Direction” хамтлаг тус бүр хоёр номинацид шагнал гардсанаар тэргүүлсэн юм. Гэтэл “One Direction” хамтлагт шагнал гардуулахад нэг гишүүн нь байхгүй байсан нь олны гайхширлыг төрүүлжээ. Шагнал гардах торгон агшинд хамтлагийн хөвгүүд Харри Стайлсыг хайж багагүй хөглөсөн байна. Харин энэ хооронд Харри Стайлс ариун цэврийн өрөөнд хувийн асуудлаа зохицуулаад завгүй байсан аж.

Тус хамтлаг “Brit Awards” наадмаас оны шилдэг видео шагналаас гадна богино хугацаанд дэлхийн хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж чадсанаараа “Global Success” шагналыг гарджээ.

2010 онд Их Британийн “X Factor” телевизийн шоунаас төрсөн “One Direction” хамтлагийн таван хөвгүүн өдгөө хөгжмийн ертөнцөд өөрийн орон зайг бүрэн эзлээд буй юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж