Алтай
Таван богдод авирахаар өнгөрсөн долоо хоногт авиралтаа эхлүүлсэн Уулын
спортын олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин Л.Болдбаатар хоёр
хоногийн өмнөөс сураг тасраад байна.
Тэрбээр охины хамт Алтай
Таван богдыг зорьсон бөгөөд Малчин оргилын 4051 метрийн өндөр уулнаас
бууж яваад сураггүй болжээ.Баян-Өлгий аймгийн цагдаа, онцгой байдлын
хэлтсийнхний мэдээлснээр түүний охин аавыгаа хавцал руу унасан байх
магадлалтай гэж мэдүүлээд байгаа аж. Одоо Алтай Таван богдод аврагчид
ажиллан, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа ч цаг агаар хэвийн биш
байгаа тул бэрхшээл ихтэй байна. Баян-Өлгийд амьдардаг уулчид эрлийн
ажиллагаанд оролцохоор хүч нэмэгдүүлээд байгаа аж.
Өндөр уулын
бартаа сааданд мэргэжлийн уулчин биш хүмүүс ажиллахад хүндрэлтэй тул
өнөөдрөөс уулчдын баг Алтай таван богдыг зорьж магадгүй байна. Уулын
хормой, дунд хэсгийг самнаж хайгаад олохгүй бол Улаанбаатараас
мэргэжлийн уулчид очиж, оргил хэсэгт эрэл явуулах бололтой.