Ирэх гуравдугаар сарын 25-нд албан ёсоор танилцуулагдах HTC компанийн шинэ загварын ухаалаг гар утас болох HTC M8-ын зургийг технологийн сайтуудад нийтэлжээ.
Энэхүү шинэ загварын ухаалаг гар утас нь хүнхэрдүү загвартай ба энэ нь гарт барихад илүү эвтэйхэн болсон байна. Мөн таван өнгөний сонголттойгоор хийгдсэн учир залуучуудын сонирхлыг илүү их татна гэжээ.
Харин техникийн үзүүлэлт болон үнийнх нь тухай нарийн мэдээлээгүй байна.
Т.БИЛГҮҮН
