
Канадын Ерөнхий сайд өчигдөр /II.19/ эхэлсэн гурван орны чуулга уулзалтаас нэг өдрийн өмнө Мексикт хүрэлцэн ирж, Ерөнхийлөгч Энрике Ньетотой агаарын тээврийг өргөжүүлэх гэрээ байгуулсан байна. Түүнчлэн Канад улс АНУ-ын Засгийн газраас хоёр орны хооронд газрын тосны хоолой татах гол асуудалд эцсийн шийдвэрийг сонсохыг хүсч байгаа аж. Харин Мескикийн хувьд АНУ-ын цагаачлалын шинэчлэлийн талаар ихэд сонирхож байгаа гэнэ. Учир нь АНУ-д амьдарч, хөдөлмөрлөж буй 11 сая хууль бус цагаачдын ихэнхи нь Мексикийн иргэд байдаг юм.
Б.АНХТУЯА