Монголын тамирчид, сэтгүүлчид Хасаг сургуульд зочиллоо

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Монголын тамирчид, сэтгүүлчид Хасаг сургуульд зочиллоо

“Сочи 2014” өвлийн олимпийн наадамд Монголоос хоёр тамирчин оролцсон билээ. Хэдийгээр манай тамирчдын тэмцээн уралдаан дууссан ч хаалтын ажиллагаанд оролцосныхоо дараа эх орондоо харьж ирнэ. Энэ сарын 17-нд Монголын баг тамирчид болон Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүд Сочи хотын Кубанийн Хасагийн 10 дугаар сургууль-д зочиллоо.

Уламжлал ёсоор зочдоо талх, давс барин угтсан сургуулийн хүүхдүүд манай тамирчдад Кубанийн хасагийн ёс заншил, уламжлалтай танилцуулж, сургуулиа үзүүлж сонирхууллаа. Сочигийн 10 дугаар дунд сургууль Монгол Улстай өнгөрсөн жилээс харилцаа холбоо тогтоосон бөгөөд олимпийн наадмын үеэр манай багийг дэмжсэн аж. Монголын тамирчид гарын үсгээ дурсган, ярилцлага өгч, “Од” боллоо. Харин маргааш нь манай тамирчид 10 дугаар сургуулийн төлөөлөгчдийг Олимпийн тосгонд урьж, танилцах аялал зохион байгуулсан байна. Мөн тэднийг ирэх зун Монголд айлчлахыг урьлаа.

Р.МАНЛАЙ /ОХУ. Сочи хот/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж