Хэвлэл мэдээллийнхэн боулингоор өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Хэвлэл мэдээллийнхэн боулингоор өрсөлдөнө

“Монголын боулинг сонирхогчдын холбоо”, нийгмийн хариуцлагыг амжилттай хэрэгжүүлэгч “М-Си-Эс Кока Кола” ХХК-тай хамтран 2010 оноос эхлэн “Coca Cola Zero Bowling Championship” тэмцээнийг зохион байгуулж ирсэн. 

Тав дахь жилдээ зохиогдож буй “Coca Cola Zero Bowling Championship-2014” тэмцээнийг хэвлэл мэдээллийн салбараар нээж байна. Хэвлэл мэдээллийн салбарын дунд болох “Coca Cola Zero Bowling Championship-2014” тэмцээн ирэх бямба гаригийн /02.22/ 10.00 цагт “Big Bowling” төвд болно.

Энэхүү цуврал тэмцээн сар бүрийн сүүлийн долоо хоногийн Бямба гаригт зохион байгууллагддаг. Сар бүр банк, санхүү, даатгал, спортын холбоод, уул уурхай, газрын тос, боловсрол, эрүүл мэнд, мэдээлэл технологи, хууль эрх зүй, дэд бүтэц, бизнесийн гэсэн арав гаруй салбар тус бүрд алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулж Coca Cola Zero бүтээгдэхүүнээр урамшуулдаг билээ. Мөн тэмцээний үер боулингийн спортын дээд оноо болох 300 оноо авсан тамирчинд 10.000.000 төгрөгийг тэмцээн зохион байгуулагчид олгодог. 

Салбар тус бүрээс шалгарсан эхний гурван байрын эзэд 12-р сард зохион байгуулагдах ФИНАЛ-ын шатанд оролцох эрхийг авч, 2014 оны Цомын аваргын төлөө өрсөлдөх юм.

 “Coca Cola Zero Bowling Championship” боулингийн тэмцээн боулинг сонирхогчдын хүсэн хүлээдэг тэмцээн болсон төдийгүй брэнд болон хөгжиж чадсан бөгөөд өнгөрсөн хугацаанд энэхүү тэмцээнд давтагдсан тоогоор 4000 гаруй тамирчин оролцоод байна.

Монголын боулинг сонирхогчдын холбооноос 2014 онд зохиогдох тэмцээн уралдаан дунд ганцаарчилсан, хосын болон багийн төрлүүд багтаад байна. Мөн ирэх гуравдугаар сарын 2-нд Холбооны цомын аварга шалгаруулах 8VS8 тэмцээн зохион байгуулагдах бөгөөд Cola Zero тэмцээний шилдэг найман баг, “Оргилуун кап” тэмцээний шилдэг найман багтай халз тоглож аваргаа шалгаруулах юм гэж Монголын боулинг сонирхогчдын холбооноос мэдээлэв.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж