Хайнань мужийн дэд захирагч авлигын хэрэгт сэжиглэгдэв

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Хайнань мужийн дэд захирагч авлигын хэрэгт сэжиглэгдэв

Хятадын өмнөд хэсгийн арал Хайнань мужийн дэд захирагч Жи Венлинийг авлигын хэрэгт сэжиглэн, мөрдөн шалгаж байна. Коммунист намын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр Жи Венлин нь авлига авснаас гадна өөр олон төрлийн хууль зөрчсөн үйлдэл гаргасан бололтой. Мөн Хятадын Шэньси  мужийн Хөгжил, дэвшлийн хорооны дарга Жу Зуолиг намын зорилго, хуулийг зөрчсөн хэрэгт сэжиглэн, мөрдөн шалгаж байгаа ажээ.

Хятадын дарга Си Жинпин албан үүргээ авснаас хойш Коммунист намын дээд албан тушаалын эрхмүүдийн авлига, хээл хахуулийн хэрэгтэй тэмцэх ажлыг эхлүүлээд буй юм. Түүний тэмцлийн хүрээнд Хятадын Коммунист намын олон тооны дээд албан тушаалтнууд авилгын хэрэгт ороогдон, ээлж дараалан шүүхийн хаалга татаж эхэлсэн билээ. Си Жинпиний ивээл дор Хятадын хууль хяналтынхан топ бизнесменүүд, газрын тосны салбарын удирдлагууд, төрийн албаны сайд, дарга нарын эсрэг зоригтой мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж