Колумбын Зэвсэгт хүчний даргыг ажлаас нь халжээ

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Колумбын Зэвсэгт хүчний даргыг ажлаас нь халжээ

Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос Зэвсэгт хүчний дарга генерал Леонардо Баррерог цэргийнхнээс авилга авч, босогчидтой хийсэн тулааны үеэр амь үрэгдсэн энгийн иргэдийн тоог нуун дарагдуулсан хэрэгт буруутган ажлаас нь халжээ. Колумбын Семана сэтгүүлд мэдээлснээр генерал Леонардо Барреро нь цэргийнхнээс авилга авсан хэрэгт сэжиглэгдэн мөрдөн шалгагдаж эхлээд буй гэнэ. Колумбын хууль хяналтынхан генерал Леонардо Баррерог авилга авах оролдлого хийж буйг бичсэн нууц гар утасны бичлэгт үндэслэн түүнийг мөрдөн шалгаж байгаа аж. Түүнчлэн энэ хэрэгт зэвсэгт хүчний өөр дөрвөн генералыг ажлаас нь халсан байна.

Үүний зэрэгцээ генерал Леонардо Барреро нь Колумбын зэвсэгт босогчидтой тэмцэх цэргийн ажиллагааны үеэр амь үрэгдсэн энгийн иргэдийн тоог эрх баригчдад мэдээлэхдээ багасгаж, нууж байсан нь илэрчээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж