“Pussy Riot”-ынхон хулгайн хэрэгт сэжиглэгдэв

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

“Pussy Riot”-ынхон хулгайн хэрэгт сэжиглэгдэв

Путиныг шүүмжилсэн үйлдлээсээ болж, шоронд хорих ял эдэлсэн “Pussy Riot” панк хамтлагийн хоёр гишүүн хулгайн хэрэгт сэжиглэгдэн дахин баривчлагджээ. Мариа Алёкина, Надежда Толоконникова нарыг өөр гурван эмэгтэйн хамт XXII-р өвлийн Олимпын наадам үргэлжилж буй Сочи хотын ресортын ойролцоогоос баривчилсан байна. Тэд “Pussy Riot” хамтлагийн билэг тэмдэг болох тод өнгийн ноосон малгай бүхий багтай гудамжаар гүйж байснаас үүдэн цагдаад баривчлагдсан аж. Сочийн цагдаагийн газраас тэдгээр эмэгтэйчүүдийг 10 цаг саатуулсны эцэст суллан явуулжээ.

“Pussy Riot” хамтлагийн гишүүд Путиныг шүүмжилсэн өнгө аястай шинэ дуугаа Сочи хотын гудамжинд дуулж сонирхуулсан аж. Харин цагдаад өгсөн мэдүүлэгтээ шинээр гаргасан дуундаа зориулан видео клип хийж байсан хэмээжээ.

“Pussy Riot” хамтлагийн гишүүн Мариа Алёкина, Надежда Толоконникова нар Москва хотын үнэн алдартны гол сүмд танхайрсан үйлдэлдээ хоёр жил шоронд хорих ял эдэлж байх хугацаандаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины өршөөлөөр суллагдсан юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж