
олимпийн наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр өчигдөр боллоо. Богино үзүүлбэрт 21 орны 30
тамирчин өрсөлдсөнөөс өнөөдөр болох чөлөөт үзүүлбэрт 24 нь шалгарлаа.
Богино үзүүлбэрийг БНСУ-ын Ким Юна
74.92 оноогоор тэргүүлсэн бол ОХУ-ын Аделина
Сотникова (74.64), Италийн Каролина Костнер (74.64) удаах байруудад бичигджээ. Cочигийн наадамд багийн төрлөөс хүрэл медаль хүртээд байсан АНУ-ын Грейси Голд (68.63), багийн алтан медальт ОХУ-ын Юлия Липницка (65,23) нар дөрөв, тавдугаар байраар
шалгарчээ. ОХУ-ын залуу од Юлия Липницка тэргүүлэгч Ким Юнагаас есөн онооны алдагдалтай явна. 2012 оны ДАШТ-ны хүрэл медальт, 2014 оны Японы аварга Акико Сузуки 60.97 оноогоор VIII байр, Ванкурверийн олимпийн мөнгөн медальт Мао Асада 55.51 онооны үнэлгээгээр XVI байрт шалгарсан байна.
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 23:00 цагаас чөлөөт үзүүлбэр болж, медальтнууд
тодорно.
Богино үзүүлбэрийн дүнгээр доорх 24 тамирчин өнөөдөр болох чөлөөт үзүүлбэрт оролцох эрхэээ авлаа.
- Ким Юна (БНСУ) –74,92
- Аделина Сотникова (ОХУ) –74.64
- Каролина Костнер (Итали) – 74.12
- Грейси Голд (АНУ) -68.63
- Юлия Липницкая (ОХУ) –65.23
- Эшли Вагнер (АНУ) -65.21
- Полина Эдмундс (АНУ) -61.04
- Акико Сузуки (Япон) –60.97
- Мэ Беренис Мейте (Франц) – 58.63
- Натали Вайнцирль (Герман) -57.63
- Цзыцзюнь Ли (БНХАУ) -57.55
- Валентина Маркеи (Итали) -57.02
- Кейтлин Осмонд (Канад) -56.12
- Кэсинь Чжан (БНХАУ) -55.80
- Канако Мураками (Япон) -55.60
- Мао Асада (Япон) -55.51
- Элене Гедеванишвили (Гүрж) -54.70
- Ким Хэ Жин (БНСУ) -54.37
- Габриэль Дэйлман (Канад) -52.61
- Елизавета Уколова (Чех) -51.87
- Николь Ражикова (Словак) -49.80
- Брукли Хан (Австрали) -49.32
- Пак Су Юн (БНСУ) -49.14
- Анне Лайне Гьорсем (Норвеги) -48.56
2014 оны Европын аваргын мөнгөн медальт Аделина
Сотников богино үзүүлбэрт 74.64 онооны үнэлгээ авч, хоёрдугаар байраар шалгарчээ.
Европын таван удаагийн аварга, 2012 оны дэлхийн аварга, 2013 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Италийн Каролина Костнер 74.12 онооны үнэлгээгээр гуравдугаар байраар шалгарлаа. Сочигийн багийн төрөлд оролцсон түүний хувьд тавдугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлээд байна.
Сочигийн наадмын багийн төрлөөс алтан медаль хүртэж, ОХУ-ын Гавьяат тамирчин цол хүртээд байгаа 15 настай Юлия Липницка 65,23 онооны үнэлгээгээр тавдугаар байраар шалгарлаа. Түүний хувьд тэргүүлэгч Ким Юнагаас есөн онооны алдагдалтай байна.
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 23:00 цагаас чөлөөт үзүүлбэр болж, медальтнууд
тодорно.
Ч.БОЛ