
“АРЕВА Монгол” ХХК, “Кожеговь” ХХК нь Монгол Улсын хууль, тогтоомжийг мөрдөж, хүн ам, малын эрүүл мэнд, байгаль орчинд ямар ч хоргүй үйл ажиллагаа явуулж байгаагаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
“Кожеговь” ХХК нь Монгол Улсад 1997 оноос одоог хүртэл хайгуулын үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна. Энэ хугацаанд Монгол Улсын хууль, журмыг чанд мөрдөж, шаардагдах бүх зөвшөөрлүүдийг авч ажилласаар ирсэн. “Кожеговь” ХХК-ний үйл ажиллагааг Цөмийн Энергийн газар, Байгаль орчин, Ногоон хөгжлийн яам, Аймаг, сумын мэргэжлийн хяналтын байгууллагуудаас байнга хянаж, шалгадаг. Эдгээр байгууллагуудын 17 жилийн туршид хийсэн шалгалтаар “Кожеговь” ХХК-ний хайгуулын ажиллагаанаас болж цацраг идэвхт бодис, цацрагийн хий алдагдсан тохиолдол гараагүй, олборлолтын технологийн туршилтанд ямар ч технологийн алдаа гараагүй болно.Цөмийн Энергийн газраас баталсан Цацрагийн аюулгүй ажиллагааны журмаартогтсон хуваарийн дагуу “Кожеговь” ХХК хайгуул явуулж буй талбай, талбайн орчмын байгаль орчинд цацрагийн хяналт хийдэг. Хяналтын тайлангаа Цөмийн Энергийн тухай хуулийн дагуу Цөмийн Энергийн газарт илгээж, тус газрын байнгын хяналт шалгалтын дор ажиллаж байна.
“Кожеговь” ХХК нь шар нунтаг огт олборлоогүй. Цөмийн Энергийнгазрын тавьсан шаардлагын дагуу олборлолтын технологийн туршилтаар Дулаан Уул ордоос 2.7 тонн ураны хүдэр буюушороо олборлосон нь Цөмийн Энергийн газрын хяналтан дор тусгай хамгаалалтанд хадгалагдаж байгаа. Энэхүү хүдэр нь байгалийн шороо бөгөөд уран биш, шар нунтаг биш бөгөөд цацрагийн ямар ч аюулгүй юм.
“АРЕВА” группын хэрэглэдэг газар дор уусган олборлох технологи нь дэлхийн ураны үйлдвэрлэлийн 40 гаруй хувьд ашиглагдаж байгаа, байгаль орчинд хамгийн бага сөрөг нөлөөлөл үзүүлдэг хамгийн орчин үеийн технологи юм.
Хайгуулын явцад лицензтэй талбай бүрт жил бүр Байгаль орчин хамгаалах төлөвлөгөө гаргаж, орон нутаг дахь байгаль орчны улсын байцаагч, Сумын засаг даргаас зөвшөөрөл авч, Байгаль орчин, Ногоон хөгжлийн яамаарбатлуулж, төлөвлөгөөний дагуу байгаль орчин хамгаалж, нөхөн сэргээж “Кожеговь” ХХК ажилладаг.
Тус компанийг хаалтын гэрээ байгуулаагүй гэж эдгээр ТББ–ын нөхдүүд буруутгаж, хууль, тогтоомж зөрчсөн мэтээр олон нийтэд харагдуулж байна. Уурхайн хаалтын гэрээг байгуулах гэсэн ойлголт Монгол Улсын аль ч хуулинд байхгүй. Ашигт малтмалын тухай хуулинд “Уурхайг хаах үед тавигдах шаардлага” гэсэн 45дугаар зүйл, Цөмийн Энергийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд “Орд ашиглах гэрээнд уурхайг хаах ерөнхий төлөвлөгөөг тусгах тухай” заалт байдаг. Улсын Мэргэжлийн хяналтын газраас баталсан “Уурхайг түр болон бүрмөсөн хаах журам” нь уурхайг хаах үед авах шаардлагатай засан сайжруулах арга хэмжээг зааснаас бус хаалтын гэрээ байгуулах шаардлага тавиагүй. Нөгөө талаар хаалт нөхөн сэргээлтийн ажлууд ордыг бүрэн ашиглаж дуусах сүүлийн шатанд болон бүрэн дууссан үед хийгддэг. Гэтэл өнөөдөр манай компани уурхай хаах нь бүү хэл, уурхай нээж ажиллуулаагүй байна.
Харин “Арева” групп нь олон улсын стандардыг мөрддөг, хариуцлагатай уул уурхайн компани болохын хувьд уурхайн хаалтын асуудлыг орд ашиглах ТЭЗҮ–д тусгаж, зарцуулагдах хөрөнгийг эртнээс төлөвлөдөг.
Мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тусгай зөвшөөрлийг цуцалдаг эрх бүхий субьект биш. Дорноговь Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас манай компанид ямар ч мэдэгдэл ирээгүй бөгөөд бид ТББ-ынхны ярьсан 2013 оны 7-р сарын 31-ний өдрийн Дорноговь аймгийн ИТХ-ын тогтоолыг гуравдагч этгээдээс олж үзэхэд уг тогтоол нь холбогдох байгууллагад санал хүргүүлэх талаар аймгийн Засаг даргад үүрэг болгосон тогтоол байна. Харин холбогдох байгуулллагууд, Цөмийн Энергийн газраас лицензийг түдгэлзүүлэх нөхцөл үүсээгүй гэж үзэж, түдгэлзүүлэх талаар ямар нэг шийдвэр гаргаагүй, гаргасан бол бидэнд энэ талаар мэдэгдэх байсан билээ.
2014 оны 2 дугаар сарын 19