
Хамтран бизнес эрхлэх нэрээр АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хуурч авчиран, Монгод ирсэн өдөр нь хөнөөсөн гэх яллагдаад буй Ч.Баттуул гэгч Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа юм. Түүнд шүүхээс 23 жилийн ял оноосон. Тэгвэл Ч.Баттуул болон ар гэрийнхэн нь Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Шүүх хурал сар шинийн өмнө болох байсан ч өмгөөлөгч нь осолд орсон учир хойшилсон. Тэгвэл энэхүү шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүх дээр болох юм байна.
О.САР