Жанжны нутгийнхан сар шинийн золголт хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.02.19-нд нийтлэгдсэн

Жанжны нутгийнхан сар шинийн золголт хийнэ

Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй Сүхбаатар аймгийн уугуул, суугуул иргэдийн сар шинийн золголт маргааш  Бөхийн өргөөнд  болно.

Энэ үеэр нутгийн онцлогийг харуулсан “Бид Сүхбаатар нутгийнхан”  шашин, урлагийн  цэнгүүн болно хэмээн зохион байгуулагчид ярьж байна. Тухайлбал, сум бүрийн хийдээс төлөөлөгч ирэх бөгөөд нутгийнхаа шүтлэгтэй уул, овооны сан тарнийг уншиж, арц утлагыг Эрдэнэмандал хийдээс гаргасан морь жилийн цаг тооны бичгийн хамт   тараах гэнэ. Харин урлагийн тоглолтод  тус нутгаас төрж  гарсан Ардын жүжигчин Ч.Шархүүхэн, Ш.Чимэдцэеэ, Г.Батсайхан тэргүүтэй  уран бүтээлчид  оролцох юм байна. Тэгвэл Сүхбаатар аймгийнхан нийслэлд золголт хийх гэж байна гэсэн мэдээллийг янз бүрийн өнцгөөс хүлээж авах хүн цөөнгүй байна. Тухайлбал, нутагт нь шүлхий өвчин гарчихаад байхад хотод олон хүн цугласан томоохон уулзалт, цэнгүүн хийх гэж байна хэмээн үзэж болох. Энэ талаар Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл нь урьдчилсан ярьж, санал солилцжээ.  Золголтыг хойшлуулах, эсвэл хийхгүй байх талаар  зарим хүн хэлсэн байна. Гэвч, золголт  ажил, амьдралын мөр хөөж сар шинээр  ус нутагтаа очиж чадаагүй нийслэл дэхь Сүхбаатарын иргэдэд зориулагдсан. Нөгөөтэйгүүр  бусад аймгийнхан золголтоо хийж байхад, түүхт хүний нэрээр нэрлэгдсэн ганц аймаг  жанжныхаа 121 жилийн ой дээр золгохгүй байж болохгүй. “Бид Сүхбаатар нутгийнхан” шашин-урлагийн цэнгүүнийг хийх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

Эх сурвалж: http://uls.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж