Ц.Нямдорж гишүүн уучлалт гуйх л үлдэв

Хуучирсан мэдээ: 2014.02.19-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж гишүүн уучлалт гуйх л үлдэв

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын гаргасан гомдлыг Нийслэлийн давж заалдах шатны шүүх авч хэлэлцжээ. Түүнийг Зам, тээвэр, барилга, хот байгуу­лал­тын сайдаар ажил­лаж байхдаа төмөр замын асууд­лаар нууц гэрээ байгуулсан хэмээн УИХ-ын гишүүн, тухайн үеийн Хууль зүй, дотоодын хэргийн сайд Ц.Нямдорж мэдэгдэж байсан. Улмаар үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй, өөрийг нь гүтгэсэн хэмээн үзсэн Х.Баттулга сайд Ц.Нямдорж гишүү­нийг шүүхэд өгсөн билээ. Тэдний хоорондох маргаа­ныг шат шатны шүүх хэдэнтээ хэлэлцээд буй. Ингэхдээ “Ц.Нямдорж ууч­лалт гуйх ёстой” гэсэн шийдвэр гарч байсан билээ. Тэгвэл Ц.Нямдорж гишүүн шүүхийн шийдвэрийг давж заалдаад заргаа авч чадаагүй байна. Түүнд одоо уучлалт гуйх л үлдэв бололтой.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж