А.Баатархуягийг дахин шалгахаар боллоо | News.MN

А.Баатархуягийг дахин шалгахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

А.Баатархуягийг дахин шалгахаар боллоо

Байгаль орчны сайд Л.Гансүхийн нэхэмжлэл­тэй сэтгүүлч А.Баатархуягт холбогдох хэр­гийг өчигдөр 09.30 цагт Нийслэлийн давж заа­л­дах шатны шүүх хянан хэлэлцээд хэргийг шийд­вэрлэхэд нотлох баримт хангалтгүй гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг гаргалаа. Хүний нэр төрд санаатай халдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татагдсан А.Баатархуягт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч гуравдугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болж нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан юм. Харин хяналтын прокурор нь дээрх шийдвэрийг эсэргүүцэн яллах баримт бүрдсэн гэж үзээд эсэргүүцэл бичсэн. Харин шүүх хяналтын прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэв.

Сэтгүүлч А.Баатархуяг сайд Л.Гансүхийг Оюутолгойн гэрээ байгуулсныхаа төлбөрт Зайсанд өндөр үнэтэй хаус худалдаж авсан хэмээн бичжээ. Үүнийг сайд Л.Гансүх   худал мэдээлэл хэмээн няцааж “Бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэж, нэр төр гутаасан” гэх үндэслэлээр шүүхэд өгсөн аж. Шүүх хурлыг Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, улсын яллагч Д.Үүлэн, нэхэмжлэгч талаас Байгаль орчны сайд Л.Гансүхийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн, хариуцагч талаас сэтгүүлч А.Баатархуягийн өмгөөлөгч С.Хишигбат нар шүүх хуралд орол­цлоо. Хяналтын прокурор эсэргүүцэл бичсэн учир шүүх хуралдаанд Л.Гансүх, А.Баатархуяг нар  оролцоогүй, шүүх хурал хаалттай болсон юм. Уг хэргийн эргэн тойрон дахь асуудлаар сэтгүүлч А.Баатархуягийн өмгөөлөгч С.Хишигбатаас цөөн асуултад хариулт авлаа.

-Прокурор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзсэн ч шүүх өөрөөр үзэж байна. Нэг үгээр бол хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагатай гэдэг шийдвэрийг шүүх хоёр дахиа гаргалаа. Үүний үндэслэлийг шүүх юу гэж тайлбарлаж байна вэ?

-Нотлох баримт хангалттай бүрдсэн гэж  Хяналтын прокурор эсэргүүцэл бичсэн. Үүнийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс гаргасан нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг хэвээр үлдээлээ. Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцсан үндэслэлийг тодруулахгүй юу?

-Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу гэж үзсэн. Ерөнхийдөө шинжээчийн дүгнэлттэй холбоотой таван заалт байгаа. Тухайлбал, тухайн хаус 165 сая төгрөгийн үнэтэй эсэхэд үзлэг хийх гэх мэт. Нууцтай холбоотой асуудал учир үүнээс өөр мэдээлэл өгөх боломж алга гэв.

Мөн сэтгүүлч А.Баатархуягтай холбогдож дээрх асуудлаар тодруулахад “Би өөрийн биеэр шүүх хуралд суугаагүй болохоор нарийн зүйлийг мэдэхгүй байна. Мэдээж намайг яллах хангалттай нотлох баримт бүрдээгүй учир нэмэлт ажиллагаа явуулахаар болсон болов уу” гэх хариулт өгч байв.

Байгаль орчны сайд Л.Гансүх “А.Баатархуяг 2010 оны гуравдугаар сарын 1-нд “Өдрийн сонин”-д нийтлүүлсэн “Нэгдлээс задрал руу” гэсэн нийтлэлдээ БОАЖ-ын сайд намайг сая долларын байшинд амьдардаг гэж гүтгэлээ. Тиймээс түүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх утгатай  өргөдөл гаргасан  байна.  Цагдаагийн байгууллагаас өргөдлийн дагуу шалгаж, прокурорын байгууллагад хэргийг шилжүүлэхэд хоёр ч удаа эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн асуудлыг иргэний журмаар шийдүүлэхээр буцааж байв. А.Баатархуягийн дээрх нийтлэлийн “Олонх нь сүйрлээ мэдрээд амжиж хахаж үхтэлээ “цусалж” байна, “АН-ын Л.Гансүх, МАХН-ын Ё.Отгонбаяр нар сая долларын үнэтэй байрандаа айлсаад л…” гэсэн хоёр өгүүлбэр өөрийг нь гутаан доромжилсон гэж  үзэж байгаа аж.

С.ОТГОН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2011-05-06 182.160.37.165

Setguulchided huniig daramtalj baiajih erh baihgui Medeelliin erh zuig bitgii gutaa Unench setguulchid olon baina

Avatar

Зочин 2011-05-06 202.179.13.181

ter bairniihaa tuhai todorhoi medegdel hiigeech dee gans uh ee
gants 2 hunii amiig taglah gej hootsoldoj osh sanaj yavahaar
chi ch mongoliin mon ch ih olon shonhriig zarj karmandaa hiisen hun dee

Avatar

Зочин 2011-05-06 202.179.13.181

gansuhiin amidardag bair sayas iluu unetei tegeheer baatarhuyag hun gutgesen bolj taarah yum bna l daa

Avatar

Зочин 2011-05-06 202.179.23.33

Баатархуягийнх Эрэлийн Эрдэнэбат бусад баячуудын дахиалгаар мөнгөөр жагсаал хийж баяжсан нь үнэн гэж яриад байна

Avatar

Зочин 2011-05-06 202.179.23.33

Баатархуягийнх Эрэлийн Эрдэнэбат бусад баячуудын дахиалгаар мөнгөөр жагсаал хийж баяжсан нь үнэн гэж яриад байна

Avatar

Зочин 2011-05-06 202.179.23.33

Баатархуягийнх Эрэлийн Эрдэнэбат бусад баячуудын дахиалгаар мөнгөөр жагсаал хийж баяжсан нь үнэн гэж яриад байна

Avatar

Зочин 2011-05-06 202.179.23.33

Энэ балайнуудыг үнэхээр хүн гүтгэсэн бол шийытгэх хэрэгтэйГансүхийн 1 сая долларын байрыг мээдэхгүй гэж АН-ынхан ярьж байгаа нь үнэн байхШийтгэлээс зугтаж одоо тэд улс төржүүлж АНыг МАНтай адилтгаж дайралт хийж байнаШийтгэх хэрэгтэй

Avatar

Зочин 2011-05-06 202.179.23.33

Баатархуг эхнэртэйгээ нийлж хүн гүтгэсэн нь тодорхой гэж яригдаж байнаТэхдээ АН-ынхныг онилж байгаа нь Энхсайханы явууллага гэж байнаЯагаад тэд нар МАХН МАН-ын ЭнхбаярБатболд гээд хууль бусаар баяжсан хүмүүсийн булхайг бичихгүй байгаа юм бэМАХН-ын удирдагч байсан Энхбаярын баг Уянгыг гүтгэсэн гэж элдвээр дайрсан дааОдоо Уянга Энхбаяраас гүтгэсэн гээд уучлал гуйгаад хамтран зүтгэж байгаа хэрэг үүЭдний гэр бүл захиалга жагсаалнэвтрүүлгээр баяжсан гэж МАХН-ынхан зөндөө бичсэн бүр баримттай шүүГэтэл тэд дуугүй өнгөрч байсанЭдний гэр бүл Энхбаярт их бөмбөгдүүлж нэр гэж байхгүй болсон доо

Avatar

зочин 2011-05-06 202.179.8.154

УЯНГА БААТАРХУЯГ 2 БОЛИОЧЭЭ МАНАЙХ ШИГ ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭРЭЭР АМЬДАРДАГ ХҮН ШАНТААЧИЛЖ АМЬДАРДАГ АМЬ ЗУУЛГАА ОЛДОГ ГЭР ОРОНТОЙ БОЛДОГ ГАЗАР ХААНА БАЙНА АА

Avatar

зочин 2011-05-06 202.179.8.154

УЯНГА БААТАРХУЯГ 2 БОЛИОЧЭЭ МАНАЙХ ШИГ ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭРЭЭР АМЬДАРДАГ ХҮН ШАНТААЧИЛЖ АМЬДАРДАГ АМЬ ЗУУЛГАА ОЛДОГ ГЭР ОРОНТОЙ БОЛДОГ ГАЗАР ХААНА БАЙНА АА

Avatar

Зочин 2011-05-06 124.158.70.149

Ганц байр биш ээ Анхаарлыг худлаа байр майр гээд жижиг зүйлд хандуулж байхын Гансүх эх орноо худалдсан шүү дээ Гансүх шиг эх орноо худалдсан хүн цаашлаад 7 үеэрээ х****л иднэ Хамгийн муухай нь үр хүүдүүд нь ач зээ нар нь энэ муухай хүний хийсэн нүглийн үийлийн үрийг үүрнэ Тэр л харамсалтай

Avatar

Зочин 2011-05-06 202.179.31.242

эхнэр нөхөр 2 шантаажчингуудыг өөрсдийг нь ч шалгах хэрэгтэй Гансүхийг генсек байхад нь өвөрт нь орох гээд чадаагүйдээ Уянга хорсож явдаг шүү дээ Яахав генсектэй амраглаж байгаад байраа авах санаатай Тэрийг нь ч нөхөр нь дэмжсэн ер нь ч хүлээн зөвшөөрдөгИх л сонин гэр бүл дээ

Avatar

Зочин 2011-05-06 182.160.18.36

Энэ Баатархуягийг Шүүх цагдаагийнхан их зовоох юмаа Эх сурвалжаа хэл батал гэхээр ямар манай шар авгай тэгсэн гэлтэй нь биш

Avatar

zochin 2011-05-06 124.158.64.179

mongolchuud tevcheertei baigaa shuu Baigal orchin bohirduulj amidrah orchingui bolgoson geed Gansuh baitugai zasgin gazrig olon ulsin shuuhed ugch bolohoor baigaa um Tsaashdaa mongolchuud erhee meddeg bolno doo

Avatar

Зочин 2011-05-06 202.179.11.58

сая долларын орон сууц биш л бол гүтгэсэн байна шүү дээ Ядаад байх юм юу байна Орон сууц нь сая долларын үнэтэй бол гүтгэлэг биш

Avatar

Зочин 2011-05-06 202.126.92.6

Бүх төрлийн цонх хаалганд ялаа шумуулын тор хийж байна Мөн жуулчны баазын монгол гэрт ялаа шумуулын иж бүрэн хаалт хийнэ тооно хаалга хаяа Утас 9517-4824

Avatar

haa 2011-05-06 180.149.66.18

Baatarhuyag metiin shantaajchinguudiig orhioch Uls oron niigemd yamarch nemergui ed nar durtai yumaa bicheed gutgeed yavjl baig ldee mongolchuud toohoo bolison yum chini

Avatar

Зочин 2011-05-06 182.160.49.63

Òýð áàéðûã ÿàæ àâñíûã íü àðä ò¿ìýíä èë áîëãîõ õýðýãòýé Ãàíñ¿õ àðäûí áààòàð áîëîõ õýðýã¿é Ìóó óëñ òºð÷ ø¿¿

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж