Концессийн гэрээгээр хоёр төсөл хэрэгжиж байна

Хуучирсан мэдээ: 2014.02.19-нд нийтлэгдсэн

Концессийн гэрээгээр хоёр төсөл хэрэгжиж байна

Эдийн засгийн хөгжлийн яам төр-хувийн хэвшлийн түншлэлийн
зарчмыг хэрэгжүүлэх таатай орчинг бүрдүүлэхээр Азийн хөгжлийн банктай хамтран
ажиллаж байгаа аж. Үүний хүрээнд “Төр-хувийн хэвшлийн түншлэлийн гарын
авлага”-ыг боловсруулж, өнөөдөр танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд
хэрэгжиж байгаа ганц төсөл нь Нарийнсухайт- Шивээхүрэн чиглэлийн 50 км авто замын
төсөл юм. 88 тэрбум төгрөгөөр барьж байгаа уг замыг энэ онд ашиглалтад оруулах бөгөөд
барих-ашиглах-шилжүүлэх зарчмаар хэрэгжиж байгаа төсөл аж.

Мөн концессийн гэрээ хийгдсэн нэг төсөл байгаа нь Тэлмэний
дулааны цахилгаан станц

юм
. Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт
100МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг барих-ашиглах-шилжүүлэх
нөхцөлтэйгээр концессийн гэрээг “Шинэ Азиа Групп” ХХК-тай 2011 онд байгуулсан
байна. 183 сая долларын өртөгтэй уг төслийн ажлыг энэ жил эхлүүлнэ хэмээн
ЭЗХЯ-наас мэдээлж байна.

Концессийн гэрээ байгуулах хэлэлцээр хийгдэж байгаа хэд
хэдэн төсөл байгаа аж. Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 997 км олон
улсын стандартын хурдны замын төсөл, “Туул Сонгино усны нөөцийн цогцолбор”
төсөл, Тавдугаар цахилгаан станц төсөл, Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн 435
км хүнд даацын авто зам барих төслүүдэд концессийн гэрээ байгуулах хэлэлцээр
үргэлжилж байгаа юм байна.


С.Болд

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж