Мөсний хатад бэлтгэл дээр

Хуучирсан мэдээ: 2014.02.19-нд нийтлэгдсэн

Мөсний хатад бэлтгэл дээр

Ким Юна, Мао Асада болон “Сочи-2014”-т багийн төрлөөс алтан медаль хүртээд байгаа Юлия Липницкая нарын тэргүүтэй Сочийн олимпийн мөсөн хатдын тулаан спорт сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Цагаан олимпийн хамгийн олон үзэгчтэй төрөлд зүй ёсоор багтах уран гулгалт, тэр тусмаа хамгийн онцгой нь байдаг эмэгтэйчүүдийн ганцаарчилсан тэмцээн өнөөдөр эхлэх юм. Өнөөдөр болох богино үзүүлбэрт  21 орны 30 тамирчин оролцохоос хамгийн өндөр үнэлгээ авсан тамирчид маргааш болох чөлөөт үзүүлбэрт оролцох эрхээ авах юм. Ингээд мөсний хатдын өчигдөр хийсэн бэлтгэлийн үеийн фото агшнаас хүргэж байна.

"Ванкувер-2010" олимпийн аварга, дэлхийн хошой аварга БНСУ-ын Ким Юна 17-д үзүүлбэрээ үзүүлнэ. Ким Юна өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээр улсдаа гурван эрхийг авчирсан. Түүний хувьд дэлхийн хошой аварга болсны дараа Гран при цуврал тэмцээнүүдэд оролцож чадаагүй. Бэлтгэлийн үеэр бэртэл /өвдөг/ авсан Ким Юна өнгөрсөн арванхоёрдугаар сард Хорватын Загреб хотноо болсон “Golden Spin Zagreb” тэмцээнд түрүүлсэн. Энэ үед Мао Асада, Юлия
Липницкая нар цуврал Гран прид амжилттай оролцож, "Grand Frix Final"-д оролцох эрхээ аваад байсан. Гэвч Ким Юна олимпийн өмнө үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцож, түрүүлснээр Сочигийн наадмын сорилтоо өгсөн юм.

Сочигийн наадмаас эхлэн уран гулгалтын төрөлд багийн төрөл нэмэгдэж орсон. Багийн төрлийн ууган аварга ОХУ-ын Юлия
Липницкая 25-т, Японы Мао Асада хамгийн сүүлд буюу 30-д үзүүлбэрээ үзүүлэх аж. Богино үзүүлбэр өнөөдөр Улаанбаатарын цагаар 23:00 цагт эхэлнэ.

Ч.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж