
Оросын Төв банкны мэдээлснээр Сочийн олимп 2014 оны эдийн засгийн эхний улирлын өсөлтөд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх нь тодорхой байна. Олимпийн эдийн засгийн өсөлтөд оруулах нөлөө нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0,3 хувийн хэмжээнд байх талаар Төв банк мэдэгдэв. Мөн олимп зохион байгуулснаар зочид буудал, рестораны бизнесийн үйлчилгээ болон тээврийн салбарын үйлчилгээний орлого мэдэгдэхүйц нэмэгдэж байгааг Төв банкны илтгэлд тэмдэглэжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР