Yahoo дахин наймаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.02.19-нд нийтлэгдсэн

Yahoo дахин наймаа хийлээ

Сүүлийн үед хүндхэн байдалд ороод байгаа Yahoo компани ажлын ярилцлаганд зайнаас орох боломж олгодог “Distill” компанийг худалдан авчээ.

Ингэснээр тус компани “Distill”-ийн технологийг хөдөлгөөнт төхөөрөмжийн үйлчилгээний салбарт ашиглахаар төлөвлөж байгаа аж.

Одоогоор энэхүү наймааны өртгийг зарлахаас татгалзсан байна.

“Distill”-ийн үйлчилгээ нь энгийн видео дуудлагаас мэдээллийг бичгээр хадгалах үйлчилгээг үзүүлдэг юм байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж