“X Factor” Николийг Шерилээр сэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2014.02.19-нд нийтлэгдсэн

“X Factor” Николийг Шерилээр сэлгэлээ

Их Британид хамгийн их алдаршсан телевизийн шоуны нэг “X Factor” дахин шүүгчдийн эгнээгээ шинэчилжээ. “X Factor”-ын босс Саймон Коуэлл энэ удаад “Pussycat Doll” хамтлагийн дуучин Николь Шерзингерийн оронд Шерил Коулыг дахин авчирахаар болжээ. Саймон Коуэлл “X Factor” шоуны дараагийн цувралд Шерилийг эргүүлэн авчрахын тулд түүнд хоёр сая фунт стерлингийн гэрээ байгуулсан гэнэ.

Өмнө нь Шерил Коуэл 2010 онд 1.5 сая фунт стерлингээр “X Factor” шоунд шүүгчээр ажиллах саналыг хүлээн авч байжээ. Тухайн үед тэрээр олон улсад нэр алдар нь өссөөр буй Их Британийн залуу хамтлаг “One Direction”-нийг үүсгэн байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Үүний дараа Шерил Коул 2011 онд “X Factor”-ын Америк хувилбарт шүүгчээр ажиллаж байсан билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж