
Хэрэв хоёр талын гэрээ амжилттай болбол Facebook-ийн хэрэглэгчид тус сүлжээгээр видео дуудлага хийх боломжтой болно. Facebook, Skype нар хамтын хөрөнгө оруулалттай компаниуд болох тухай цуу мэдээ 2010 оны есдүгээр сараас эхлэлтэй хэдий ч хоёр компани тухайн үед тохиролцоонд хүрч чадаагүй ажээ. Харин энэ удаа хэлэлцээр нааштай болох төлөв аль аль талд нь ажиглагдаж байгаа тухай онлайн эх сурвалжууд мэдээлж байна.
Б.Энхцэцэг