Ч.Гансүх нарын хэргийг гуравдахь өдрөө шүүж байна

Хуучирсан мэдээ: 2014.02.19-нд нийтлэгдсэн

Ч.Гансүх нарын хэргийг гуравдахь өдрөө шүүж байна

Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат нарын 13 хүний авлига хээл хахуульд автсан гэх хэргийн шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид гуравдахь өдрөө үргэлжилж байна. Энэ хэрэгт ҮТЕГ-ын хэлтсийн дарга нар, байцаагчид ШШҮТ-ийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга Б.Жаргал тэргүүтэй шинжээч нарын 13 хүн шүүгчдэгчээр оролцож байгаа юм.

АТГ-аас мөрдөн байцаалт явуулж, Нийслэлийн прокурорын газарт хянасан энэхүү хавтаст хэрэгт Ч.Гансүх нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, татварын улсын байцаагч нарын дүгнэлтийг хүчингүй болгуулж улсын төсөвт төвлөрөх ёстой онц их хэмжээний буюу 5.147 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээгүй, 1.519 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хууль бусаар олж авч, хөрөнгөжсөн, онц их хэмжээний хээл хахууль авахыг завдсан, албан үүрэгтээ хайнга хандаж онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэж үзсэн байдаг.  

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж