Тарваганы арьс хил гаргахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2014.02.18-нд нийтлэгдсэн

Тарваганы арьс хил гаргахыг завджээ

Ховор болон ховордож буй ан амьтны арьс, эд эрхтнийг хил гаалиар гаргах гэсэн оролдого буурахгүй байна. Саяхан л гэхэд Замын-Үүд дэх авто замын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэн Ө.Чулуун-Эрдэнэ, А.Батмөнх, Т.Мөнхзаяа, Б.Баярмаа нар тарваганы арьс нууцаар хил гаргах гэж байжээ. Энэхүү хууль бус үйлдлийг Хилийн 0108 дугаар ангийн дайчид илрүүлсэн байна. Иргэд УАЗ-469 маркийн 73-33 ДГО улсын дугаартай суудлын автомашинаар улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл болох 85 ширхэг тарваганы арьсыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ. Хууль бус үйлдлийг хилийн тагнуулын тасаг, эрүүгийн цагдаагийн тасагтай хамтран илрүүлсэн бөгөөд хэргийг шалгаж эхэлсэн байна.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж