Ким Юүна гэртээ ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Ким Юүна гэртээ ирлээ

Газар хөдлөлт, цунами, атомын цахилгаан станцын эвдрэл зэргээс шалтгаалж
энэ жил Япон улсад болох байсан уран гулгалтын дэлхийн аварга
шалгаруулах тэмцээн Москва хотноо өнгөрсөн долоо хоногт болсон билээ.
Ванкуверийн олимпийн аварга, Өмнөд Солонгосын уран гулгагч Ким Юүнагийн
хувьд Москвагийн ДАШТ энэ улирлын анхных нь тэмцээн байлаа. Тэрбээр
дахин Япон тамирчид дийлдэж, хоёр дахь жилээ дараалан дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм.

Гэхдээ Ким
бэлтгэл дутуу байсан ч гаргасан амжилтдаа сэтгэл хангуулан байгаагаа
илэрхийлсэн билээ. Өнгөрсөн жил илт давуу амжилтаар олимпийн наадамд
түрүүлсэн ч шагайндаа гэмтэл авснаар дараа дараагийн тэмцээндээ
тааруухан амжилт гаргах болсон. Харин хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн
дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ямар нэг зовиургүй оролцсон гэдгээ
илэрхийлжээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа гэртээ ирээд
байгаа Ким Юүна удахгүй Сөүл хотноо болох мөсний шоунд оролцох юм байна.

Энэ алдартай шоу тоглолтод дэлхийд нэр алдраа түгээсэн олон
шилдэг уран гулгагчид оролцдог уламжилалтай бөгөөд энэ жил ОХУ-ын хос,
олимпийн хошой аварга Илья Кулик, түүний эхнэр хосын төрлийн олимп,
дэлхийн аварга Екатерина Гордеева нар анх удаа оролцох гэж байгаа юм.
Энэ долоо хоногт болох мөсний шоуны дараа Ким Юүна 2018 оны олимпийн
наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байгаа Пёнчанг хотын элч
төлөөлөгчийн ажлаа үргэлжлүүлэх гэнэ.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж