Симона Халеп “Qatar Total Open”-нд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.02.18-нд нийтлэгдсэн

Симона Халеп “Qatar Total Open”-нд түрүүлэв

Талбайн теннисний WTA ангилалын “Qatar Open” тэмцээний ганцаарчилсан төрөлд Румын Симона Халеп түрүүлжээ.

Нийт 2 сая 440 мянган ам.долларын шагналын сантай “Qatar Open” тэмцээн энэ сарын 10-16-ны хооронд Катарын Доха хотноо болж өнгөрлөө. Тус тэмцээнд WTA чансааны топ арван тамирчдаас БНХАУ-ын Ли На, Польшийн Агнешка Радваньска, Чехийн Петра Квитов, Италийн Сара Эррина, Сербийн Елена Янкович нарын долоон тамирчин оролцсон. Тэмцээнд долоод эрэмбэтэй тоглосон Румын Симона Халеп шигшээ тоглолтод зургаад эрэмбэлэгдсэн Германы Анжелика Керберийг 6:2, 6:3-ийн харьцаагаар буулган авснаар түрүүлж, 441 мянган ам.доллар хүртэж, чансааны 900 оноо хүртжээ. Дэд аварга Германы Кербер 220 мянган ам.доллар хүртэж, чансааны 585 оноо хүртсэн байна. Хосын төрөлд БНХАУ, Тайваны хослол тэргүүлжээ.

WTA ээлжит цуврал тэмцээн АНЭУ-ын Дубай хотноо энэ сарын 15-наас эхэллээ. Нийт 2 сая ам.долларын шагналын сантай Дубайн нээлттэй тэмцээнийг АНУ-ын Серена Уильямс тэргүүлэн тоглож байна. “Qatar Total Open”-ийг тэргүүлэн тоглосон БНХАУ-ын Ли Нагаас бусад шилдэг теннисчид Дубайн нээлттэй тэмцээнд өрсөлдөж байна. Тэмцээн энэ сарын 22-нд өндөрлөнө.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж