Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг боловсруулна

Хуучирсан мэдээ: 2014.02.18-нд нийтлэгдсэн

Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг боловсруулна

УИХ-ын гишүүн М.Батчимэг нарын гишүүд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг дахин боловсруулан УИХ-д өргөн барихаар болжээ. Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан ч хэлэлцүүлгийн явцад хуулийн төслөө эргүүлэн татсан. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд мэдэгдэл хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын эздийн зүгээс тодорхой эсэргүүцэл үзүүлж байсан учраас ийнхүү хууль санаачлагч нь хуулиа эргүүлэн татсан юм.

Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Батчимэг ажиллаж байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар том төрөөс ухаалаг төр рүү шилжих санаачилгын хүрээнд хийх, боловсруулах хуулийн төслүүдийн жагсаалтыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос баталсан. Энэ хүрээнд Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг өргөн барихаар болсон бөгөөд УИХ-ын гишүүн М.Батчимэг нарын гишүүд санаачлан боловсруулж байгаа юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж