Жоу Сяочуаны айлчлал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Жоу Сяочуаны айлчлал хойшиллоо

Хятадын Ардын банкны ерөнхийлөгч Жоу Сяочуань өнөөдөр Улаанбаатарт хүрэлцэн ирэх байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан онгоцны нислэг хойшилсоор байна. Монголбанкны урилгаар манай улсад айлчилж буй Хятадын төв банкны ерөнхийлөгч өнөөдөр өглөөний 11.00 цагт  “Air China” компанийн нислэгээр Буянт-Ухаад газардах байсан юм. Холбогдох албаны хүнээс авсан мэдээллээр цаг агаар өнөөдөртөө тааруу байх тул ноён Жоу Сяочуан маргаашийн нислэгийг хүлээхээр болжээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж