
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бид гадаад бодлогодоо маш уян хатан байж, биднийг тэдний хөгжилтэй эн зэрэгцэхүйц болоход туслах гадаад хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах хэрэгтэй” хэмээсэн бол Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг “Манай улсын улс төрийн болон эдийн засгийн ирээдүйн хөгжил маш гэгээлэг харагдаж байна. Бидэнд шинэ, залуу, боловсролтой ажиллах хүч байна. Бид эдгээр залуусаа эх орныхоо хөгжлийн төлөөх томоохон төслүүд, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтанд өөрсдийгөө дайчлан ажиллана гэдэгт итгэлтэй байна, мөн хөдөө орон нутгийг нийслэлтэй чөлөөтэй холбож, Монголын гэсэн нэрийн брэндийг бий болгохыг зорин ажиллаж байна”.
Уг сэтгүүлд мөн Монголын уул уурхай, нефть, барилгын салбарынхны тухай дурьдахаас гадна, Монгол Улсыг дэлхий нийтэд арай өөр өнцгөөс харуулахыг эрмэлзсэн нь илт байлаа. Монгол Улсын хөгжлийн өнөөгийн түвшин, бизнесийн салбаруудын шинэчлэл, хэтийн төлөв байдлын тухай дэлгэрэнгүй бичжээ. Монгол Улсын маань урдаа барьдаг томоохон компаниудын талаар бичиж, эдгээр компаниудын ерөнхий захирлуудын Монгол Улсын хөгжлийн төлөөх өөр өөрсдийн салбарт оруулж байгаа хувь нэмэр болоод, хэтийн төлөвлөгөөг нь онцгойлон тэмдэглэсэн байна.
Жишээлэхэд, Монголын электрон бараа, компьютер, мебелийн салбарын тэргүүлэгч компани БСБ Сервис ХХК-ийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан “Бизнесийн амжилтын гол түлхүүр бол үйлчилгээ. Манай борлуулагч нар өөрсдийн ажил нь өндөр борлуулалт хийхэд биш, харин үйлчлүүлэгчид зөв сонголт хийхэд нь туслах замаар борлуулалтаа өсгөх гэдгийг маш сайн мэддэг, ухамсарладаг” гэжээ. Мөн тэрээр “Бид өмнө нь Азийн маш олон брэндийн бүтээгдэхүүнүүдийг авчирдаг байсан боловч монголчууд маань жилээс жилд илүү удаан эдэлгээтэй, чанартай, Европ брэндийг сонгохыг эрмэлздэг болсон. Мөн хэрэглэгчдээ илүү тав тухтай үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхийн тулд бид дүүрэг болгонд салбараа нээхийг зорьж байна” гэжээ. БСБ-гийн ерөнхий захирлын энэ үг нь Монголын цахилгаан бараа, компьютер, мебелийн салбартаа БСБ Сервис ХХК хаана явааг тодорхойлж байгаагийн нэг илрэл юм.
Дашрамд дурьдахад БСБ Сервис ХХК нь 2013 оны МХАҮТ-ийн “Шилдэг Entrepreneur – Онцлох импортлогч”-оор шалгарсан нь Монгол улсын маань томоохон компаниудын гадаад харилцаа хөгжиж, түүнийг нь улсаас хянаж, дүгнэдэг, ажлыг нь үнэлдэг болохийг харуулж байна.
Дэлхийн шилдэг сэтгүүл ингэж Монголын хөгжлийн тухай онцлохдоо Монголчууд дэлхийн шилдэг электрон бараа, компьютерийн хамгийн сүүлийн үеийн техник технологиос хоцроогүй явааг дурдсан нь гадны хөрөнгө оруулагч нарт Монголын талаар нүүдэлчдээс арай өөр, орчин үеийн хүмүүс амьдарч байгаа, соёлжсон нийгэмтэй гэдгийг харуулахыг зорьсон болов уу.