Дэлхийн гангийн үйлдвэрлэл өнгөрсөн
онд 1 тэрбум 607 сая тоннд хүрч, өнгөрсөн оныхоос 3.5%-иар өслөө хэмээн
Дэлхийн гангийн холбооноос мэдээлжээ. Энэхүү өсөлтийн суурь нь Ази болон Ойрхи
Дорнод болсон бөгөөд Европ, Америкийн үйлдвэрлэл буурсан байна.
Азийн төмрийн үйлдвэрлэл 1 тэрбум 80
сая тоннд хүрч, өнгөрсөн оныхоос 6%-иар
өсчээ. Хятадын гангийн үйлдвэрлэл 779 сая тоннд хүрсэн байна. Өнгөрсөн оныхоос 7.5%-иар өссөн
үзүүлэлт бөгөөд дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 48.5%-ийг эзэлж байгаа
аж. Японы үйлдвэрлэл 3.1%-иар өсч,
110.6 сая тоннд хүрсэн бол Энэтхэг 5.1%-иар өсч
81.1 сая тонн болжээ.
Харин Өмнөд Солонгосын үйлдвэрлэл 60
сая тонн болж 4.4%-иар
буурчээ. Европын холбооны үйлдвэрлэл 1.8%-иар буурч,
165.6 сая тонн болсон бол Хойд Америкийнх 1.9%-иар буурч 119.3 сая тонн болсон байна.