Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг батална

Хуучирсан мэдээ: 2014.02.18-нд нийтлэгдсэн

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг батална

УИХ-ын 2014 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг ирэх сарын 20-нд хуралдах ээлжит бус чуулганаар батлах юм байна. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт намрын чуулганы хаалтын хуралдааны үеэр “унасан” билээ. Учир нь хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон хуулийн төслүүдийн талаар нам, эвслийн бүлгээс санал аваагүй, зарим намын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцээгүй гэх мэт шүүмжлэлийг намрын чуулганы хуралдаанд гишүүд хэлсэн билээ. Тухайлбал, “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Л.Цог, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү зэрэг гишүүд хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд бүх нам эвслийн саналыг аваагүй, олонхийн бүлгээс өөрсдийн санаачилсан хуулийн төслүүдийг хэлэлцэх гэж байна хэмээн энэ асуудлыг батлахыг эсэргүүцсэн юм.

Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг ээлжит бус чуулганаар батална. Намрын чуулганы төгсгөлд батлах байсан ч унасан. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргахдаа өргөн мэдүүлээгүй ч хэлэлцэх шаардлагатай хуулийн төслүүд, УИХ-д өргөн мэдүүлсэн, өргөн мэдүүлээгүй ч хаврын чуулганаас өмнө өргөн барих буюу бусад гэсэн гурван чиглэлээр хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсан. Ээлжит бус чуулганаар батлахад бэлэн болсон” гэлээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж