Шүүх хуралд ҮТЕГ-ын хэлтсийн дарга нар, байцаагчид, ШШҮТ-ийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга Б.Жаргал тэргүүтэй шинжээч нарын 13 хүн шүүгчдэгчээр оролцож байгаа юм. АТГ-аас мөрдөн байцаалт явуулж, нийслэлийн Прокурорын газарт хянасан энэхүү хавтаст хэрэгт Ч.Гансүх нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, татварын улсын байцаагч нарын дүгнэлтийг хүчингүй болгуулж улсын төсөвт төвлөрөх ёстой онц их хэмжээний буюу 5,147 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээгүй, 1,519 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хууль бусаар олж авч, хөрөнгөжсөн, онц их хэмжээний хээл хахууль авахыг завдсан, албан үүрэгтээ хайнга хандаж онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэж үзээд байгаа юм.
Одоогийн байдлаар Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүхийн хүү Г.Ганзулын нэрийн дансанд 16 тэрбум төгрөг байршуулсан гэх хэргийг АТГ-т тусгаарлан шалгаж байгаа.
Шүүх хуралдаан үргэлжилж байна.