Нимгэн, уян смартфоны эрин удахгүй эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Нимгэн, уян смартфоны эрин удахгүй эхэлнэ

Технологийн ертөнцөд шинэ бүтээгдэхүүн гаралгүй өнждөг өдөр цөөхөн болжээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр PaperPhone нэртэй нугардаг, уян смартфоны туршилтын загвар бэлэн болсон байна. Уг смартфоныг АНУ-ын Аризонагийн Их Сургуулийн дэргэдэх Квинийн Их Сургуулийн судлаачдын баг боловсруулсан байна.
Уг смартфон нь цахим ном хадгалах, хөгжим тоглуулах, утасны дуудлага хийх гэх мэт смартфонуудын хийж чадах бүхий л үйлдлийг хийх чадвартай аж. Гэхдээ нэг л зүйлээр бидний хэрэглэж дадсан гар утаснуудаас өөр. Тэр нь уян хатан байдал. Цоо шинэ технологийн дагуу боловсруулсан уян хатан смартфоны ирмэгүүдийг нугалж, функцуудыг ажиллуулах горимтой бөгөөд ирмэгүүдийг нугалахад мэдрэх таван өөр функц мэдрэгчтэй юм. Ийм төрлийн технологи таван жилийн дараа хүн бүрийн энгийн хэрэглээ болох тухай судлаач эрдэмтэд мэдэгдсэн байна. Уян смартфоныг Ванкуверт тавдугаар сарын 10-нд болох технологийн үзэсгэлэн дээр албан ёсоор танилцуулна.
Видеог энд дарж үзнэ үү.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж