Нийслэлийн тоосжилт 2-3 дахин их байна

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Нийслэлийн тоосжилт 2-3 дахин их байна

Нийслэл хотын тоосжилт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнээс 2-3 дахин их байгаа аж.  “Энэ нь ногоон байгууламж дутмаг, зам талбайг асфалтжуулаагүйтэй холбоотой” гэсэн дүгнэлтийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргажээ.  Нүүрс ашиглалтаас хүхэрлэг хий, авто машины утаанаас азотын давхар исэл нь ялгардаг байна. Нарийн ширхэгтэй тоосонцор нь хүний үйл ажиллагаатай холбоотой үүсдэг аж. Харин бүдүүн ширхэгтэй тоосонцор нь нүүрсний шаталтаас үүсдэг байна. Энэ хоёр тоосонцорын бүтцэд олон химийн элемент агуулагддаг бөгөөд янз бүрийн  өвчин үүсэх үндэс болдог аж.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж