Тариаланчид Йинглакийн оффисыг бүсэлжээ

Хуучирсан мэдээ: 2014.02.17-нд нийтлэгдсэн

Тариаланчид Йинглакийн оффисыг бүсэлжээ

Тайландын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн цагаан будааны тариалалд олгох мөнгөн урамшууллаа авч чадаагүй 10 мянга орчим тариаланч  Ерөнхий сайд Йинглак Шинаватрагийн оффис болон Засгийн газрын ордоныг бүсэлжээ. Жагсагчид Ерөнхий сайдыг гарч ирэхгүй бол хүч хэрэглэн нэвтрэн орохоо анхааруулсаар байна. Түүнчлэн тэд Ерөнхий сайдын ордоныг тойрон хамгаалалтад гарсан цагдаа нар руу дайрч дотогш нэвтрэхийг оролдож байгаа аж.

Йинглакийн нам эрх барьж байх үед буюу 2011 онд Тайландын Засгийн газраас тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх хөдөө дэх ядуурлыг бууруулах зорилгоор цагаан будаа худалдан авах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ.  Үүний хүрээнд Засгийн газар тариланчдаас цагаан будааг зах зээлийн үнээс 50 хувь илүү өндөр үнээр худалдан авч, тэдэнд урамшууллын мөнгө олгохоор шийдвэрлэсэн аж.  Энэ нь хөдөөгийн хүн амын дунд тааламжтай шийдвэр болсон ч экспортын өрсөлдөх чадварыг эрс бууруулсан юм.  Улмаар хэтэрхий их цагаан будааны нөөц үүсгэснээс үүнийг худалдахад Тайландын эрх баригчдад хүндрэл учирч, тариаланчдад олгох нөхөн олговор, өндөр үнээр худалдах авах үйл явцыг зогсоосон аж. 

Тайландад арваннэгдүгээр сарын сүүлээс хойш эхэлсэн Ерөнхий сайд Йинглак Шинаватраг огцруулахын төлөөх жагсаал цуглааны үеэр болсон мөргөлдөөн, халдлагын улмаас 11 хүн амь үрэгдэж, зуу гаруй хүн гэмтэж бэртээд буй юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж