“Силикат “ХК Дээд шүүхийг хууль зөрчсөн гэв

Хуучирсан мэдээ: 2014.02.17-нд нийтлэгдсэн

“Силикат “ХК Дээд шүүхийг хууль зөрчсөн гэв

Монголын барилгын материалын томоохон үйлдвэрлэгч “Силикат” ХК-ынхан хэвлэлийн хурал зарлан, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-той холбогдох захиргааны хэрэг маргаан эцэслэн шийдэгдээгүйн улмаас үйлдвэрийн ажил зогсолтын байдалд ороод байгаа юм байна. Тус компанийг хувьцааг битүүмжилсэн байхад СЗХ-ноос “Силикат” ХК-ийн хувьцааг гаргасан. СЗХ-ны хууль бус үйл ажиллагаанаас болж компанийн ТУЗ-ын дарга Д.Туулын амь нас хохирсон гэлээ.

Улсын Дээд шүүх нь “албан ёсоор нийтлэгдээгүй хуулийг хэрэглэх эрхгүй” гэсэн заалтыг зөрчиж, 2013 оны тавдугаар сарын 24-ны өдөр батлагдан 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс өдрөөс хүчин төгөлдөр болж хэрэгжих “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн”-ийн 12.8 дугаар заалтыг баримтлан “Силикат” ХК-ий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь “хуулийг санаатайгаар буруу хэрэглэсэн” буюу хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн тогтоол боллоо гэж өмгөөлөгчийн зүгээс мэдэгдлээ.

Селикат ХК-ийн 200 гаруй ажилчин, тэдний ар гэрийн 1000 гаруй иргэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид хандан гомдол гаргасан байна.

“Шударга шийдвэр гаргаж Улсын Дээд шүүхийн шүүгчдийн шийдвэрийг хүчингүй болгоно гэдэгт итгэж байна” гэж хэвлэлийн хурлын үеэр найдаж байгаагаа илэрхийллээ.

С.ӨЛЗИЙБАДРАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж