“Боко Харам”-ынхан тосгоноор хяджээ

Хуучирсан мэдээ: 2014.02.17-нд нийтлэгдсэн

“Боко Харам”-ынхан тосгоноор хяджээ

Нигерийн исламын хэт даврагчдын “Боко Харам” бүлэглэлийн зэвсэгт дайчид Борно мужийн Изге, Дорон Бага тосгоныхныг хядах ажиллагаа явуулжээ. Үүний улмаас эрэгтэйчүүд голдуу 106 хүн амь үрэгдсэн байна. Христийн шашинтнуудын Изге тосгонд цэргийнхний дүрэмт хувцас өмссөн олон тооны хэт даврагч хэд хэдэн автомашин, мотоциклоор ирж, айл болгоноор орж, алан хядлага хийжээ. Харин айж сандралдсан тосгоны оршин суугчид гэрээсээ дайжин ойролцоох бут, сөөгний ёроолд зэвсэгт дайчдаас нуугдацгаасан байна.

Үүнтэй зэрэгцэн өөр нэг бүлэг хэт даврагчид загасчлалын тосгон Дорон Багад харсан зүгтээ гал нээжээ. Чад нуурын эрэгт орших засагчлалын тосгоны оршин суугчид зэвсэгт дайчдын сумнаас зугтахын тулд олноороо нуур руу үсрэн орсноос олон хүн живж нас барсан байна.

“Боко Харам” зэвсэгт бүлэглэл нь Нигерид исламын шашны дүрэм журмыг тогтоохыг эрмэлздэг бөгөөд тус улс дахь христийн шашинтнуудын эсрэг халдлага дайралт хийх нь элбэг байдаг юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж