Саймон хүүгээрээ бахархав

Хуучирсан мэдээ: 2014.02.17-нд нийтлэгдсэн

Саймон хүүгээрээ бахархав

Телевизийн алдартай шоу нэвтрүүлгүүдийн шүүгч  Саймон Коуэлл гэгээн хайрын Валентины баяраар /II.14/ 2 кг 900 гр эрүүл саруул хүүтэй болсондоо магнай хагартал баярлаж сууна. Өдгөө 54 настай Саймон нас хэвийсэн хойно мэндэлсэн анхны үрээ аавынхаа нэрээр Эрик хэмээн нэрлэсэн юм.

Тэрээр гэнэтийн баярт мэдээг сонссон даруйдаа “Авъяаслаг британичууд” телевизийн шоуны шалгаруулалтаа орхин шууд Нью-Йорк руу ниссэн аж. Саймон Коуэлл хорвоод мэндлээд удаагүй бяцхан үртэйгээ уулзсан даруйдаа энэ мэдээг бусадтай хуваалцахаар яаравчилсан байна.

Тэрээр хүүтэйгээ авахуулсан хэд хэдэн хар цагаан зургаа “Twitter” хуудсандаа байршуулж, царайлаг хүүгээрээ хэрхэн бахархаж, хайрлаж буйгаа гайхуулжээ.

Б.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж