Dell компаи өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд 28 инчийн хэмжээтэй өндөр нягтрал бүхий 4K дэлгэцээ худалдаанд гаргасан билээ.
Уг дэлгэц зах зээлд нийлүүлэгдэж буй ижил төрлийн бүтээгдэхүүнээс харьцангуй хямд буюу 699 ам.долларын үнэтэй байсан нь хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн юм.
Худалдаанд гараад ердөө хоёр долоо хоноход бусад ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс 20 хувь илүү борлуулагдсан судалгаа гарчээ.
Т.БИЛГҮҮН