
Ирэх 2050 он гэхэд Европ тивийн талыг усан автуулах байгалийн гамшиг далайн түвшин нэмэгдсэнээс болж бус хур тунадасны давтамж, хэмжээ ихэссэнээс үүдэх аж. Сүүлийн хэдэн жил эрчимжиж буй дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан Арктикийн мөс хайлж, улмаар далайн усны температур өөрчлөгдөж эхэлжээ. Энэ нь дэлхий дээрх усны эргэлтийн системд нөлөөлж улмаар хур тунадасны хэмжээ нэмэгдэх шалтгаан болсон аж. Ийнхүү дараагийн 30 жилд Европ тивд үер, усны гамшиг тогтмол тохиолдох бөгөөд энэ нөхцөл байдал 2050 он гэхэд буурал тивийн газар нутгийн тал хувийг усанд автуулах гэнэ. Дэлхийн далайн усны түвшин нэмэгдсэнээр юун түрүүнд Копенгаген, Лондон, Амстердам, Антверпен, Роттердам зэрэг хотууд үерт живэх аж.
Ийнхүү эрдэмтэд Европын холбоог санхүү эдийн засгийн хямралаас гадна дээрх аюулд яаралтай хариу арга хэмжээ боловсруулж эхлэхийг анхааруулжээ.