Сэргэн
мандалтын үед нэгэн хаан хүүхдийн хэл ярианы хөгжилд эргэн тойрны хүчин зүйлс
нөлөөлдөг юм уу эсвэл тэдэнд төрөлхийн өгөгдөл байдаг юм болов уу? Орос хүний
хүүхэд орос хэлээр, Монгол хүний хүүхэд монгол хэлээр ярьдаг хэрэг үү? Үнэхээр
төрөлхийн өгөгдөл гэж байдаг бол тухайн улс үндэстний хүүхэд удамшлын явцад эх
хэлээ сурдаг болж таарах нь аль эсвэл хүнд хэл яриа ямар ч хэрэггүй юм болов уу
гэж гайхширч гэнэ. Ингээд хаан дөнгөж төрсөн нялх хүүхдүүдийг сонсголгүй, хэл
яриагүй зарц үйлчлэгч нартай хамт тусгай арал руу илгээж тэндээ
хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлэх зарлиг өгчээ. Хаан асуултынхаа хариултыг төд
удалгүй авсан билээ. Харамсалтай нь юу болсон гэж санана? Хэдхэн сарын дараа
нялх хүүхдүүд тодорхой шалтгаангүйгээр өөд болсон юм. Мэдээж үүнд шалтгаан бий.
Тэр нь хэл ярианы буюу амьд харилцаагүй бол хүүхэд цаашид амьдрах боломжгүйд
хүрч ийм аюултай үр дагаварт хүрсэн байна. Үүнийг ойлгосон хаан энэ талаар
туршилтыг хав дарж хэнд ч хэлээгүй юм гэнэ лээ.
Эл
явдал хааны харгис бөгөөд гэнэн туршилт мөн хэдий ч үүнээс хойш хүмүүс хүүхдээ
бяцхан гэлтгүй үргэлж ярьж харилцаж, улмаар танин мэдэхүйн хөгжилд нь ахиц
гарна, эерэг үр дүнд хүрнэ гэдгийг ойлгосон юм. Гэхдээ бид (хүн төрөлхтөн)
иймэрхүү сэтгэлзүйн, ялангуяа хэл ярианы хөгжлийн талаарх үзэгдлийг аль эртнээс
мэддэг байсан. Харин энэ удаад хүүхдийн эрт үеийн хэл ярианы хөгжилтэй
холбоотой сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгаа гарсныг та бүхэнд
хүргэе.
үргэлжлэл: http://www.setgel.org/